A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 5 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 83

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (Б.ЖИГЖИД)-д даалгах нь:

а)Баян-өлгий аймгийн нутаг дэвсгэр дэх алтны илэрц бүхий орд газруудад өмчийн төрөл бүрийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөрөнгөөр геологийн судалгаа хийлгэж, алт олборлох арга хэмжээг 1994-1995 онд багтаан авсугай;

б)Асгатын мөнгөний ордыг ашиглах талаар "Монголросцветмет" нэгдлийн хүчээр хийж байгаа ажлын үр дүнг үндэслэн үйлдвэр байгуулах асуудлыг 1995 онд багтаан шийдвэрлэсүгэй;

в)Улаан-уулын гянт болдын үйлдвэрийн хүч чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг нь шинэчлэх арга хэмжээ авахын зэрэгцээ аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран найдвартай түнш, зах зээл олж гянт болдын баяжмал борлуулах замаар уг үйлдвэрийн санхүүгийн чадварыг сайжруулахад тусалж ажилласугай.

2.Толбо, Ачит, Даян нуурт загас үржүүлэх, агнаж боловсруулах асуудлыг судалж, Байгаль орчны яамтай тохиролцон хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яам (Ц.ӨӨЛД), Баян-өлгий аймгийн Засаг дарга(К.МИЗИМХАН)-д даалгасугай.

3.Баян-өлгий аймгийн нутагт орших Алтай Таванбогд, Цамбагарав уул зэрэг байгалийн үзэсгэлэнт гаруудыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг судалж шийдвэрлүүлэх, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчны яам (З.БАТЖАРГАЛ), Баян-өлгий аймгийн Засаг дарга (К.МИЗИМХАН)-д даалгасугай.

4.Өлгий хотод баригдаж байгаа 10 жилийн сургуулийн барилгыг гүйцээн барьж ашиглалтад оруулахыг Баян-өлгий аймгийн Засаг дарга (К.МИЗИМХАН)-д даалгасугай.

5.Өлгий хотын нисэх онгоцны буудлын хатуу хучилттай талбай (зурвас) болон Өлгийгөөс улсын хил хүртэлх авто замыг хамтран барих асуудлыг Бүгд Найрамдах Казахстан Улсын холбргдох байгууллагатай тохиролцон шийдвэрлэхийг Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Монголын Хэсэг (Э.ГОМБОЖАВ), Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН)-д даалгасугай.

6.Оросын Холбооны Улстай хамтран Баян-өлгий аймгийн Буянт суманд байгуулж байгаа Будгийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч суурилуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг банкны зээлээр санхүүжүүлэх боломжийг судалж Монгол банктай тохиролцон шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ), Баян-өлгий аймгийн Засаг дарга (К.МИЗИМХАН)-д даалгасугай.

7.Орон нутагт ангийн үс, малын арьс шир зэрэг түүхий эдийг үйлдвэрийн аргаар боловсруулан гутал, төрөл бүрийн хувцас, нэхмэл, хатгамал эдлэл үйлдвэрлэх талаар гарч байгаа ажлын эхлэл, түүнчлэн эсгий, эсгий гутал, лаа, саван, савангийн соод үйлдвэрлэх, өлөн гэдэс боловсруулах жижиг үйлдвэр байгуулахаар санаачлан хийж байгаа ажлыг бүх талаар дэмжиж тоног төхөөрөмж, техник, технологи, түүхий эд худалдаж авахад нь дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ)-д даалгасугай.

8.Баян-өлгий аймагт улсын хөрөнгө оруулалтаар байгуулсан бургасны плантацуудыг өргөтгөх замаар гэрийн мод үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Байгаль орчны яам (З.БАТЖАРГАЛ), Баян-өлгий аймгийн Засаг дарга (К.МИЗИМХАН)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын шадар сайд Л.ЭНЭБИШ