A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2005 оны 94-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 129

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 2003 оны 159 дүгээр тогтоолоор баталсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ч.Дашням, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн багш Ч.Ерөөлт нарыг гишүүнээр нэмж оруулсугай

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА