A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БНЭУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС ОЛГОСОН ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙГ АШИГЛАХ ТУХАЙ

1994 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 14

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Ховд аймагт цементийн үйлдвэр, Улаанбаатар хотод ардын эмнэлгийн жижиг үйлдвэрүүд, Сэлэнгэ аймагт ургамлын тос шахах жижиг үйлдвэр тус тус байгуулах төслийг хэрэгжүүлэхэд зориулан БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон 1,7 сая ам.долларын зээлийг түүнийг хэрэглэгч аж ахуйн нэгжүүдэд дамжуулан зээлдүүлэх журмаар олгох нь зүйтэй гэж үзсүгэй.

2.Зээлийг дамжуулан олгож, төлбөрийг гүйцэтгүүлэхдээ дараахь зарчим баримтлахаар тогтоосугай:

а)дээр дурдсан валютын зээл, түүний хүүгийн өрийн төлбөрийг зээлдэгч нарт хариуцуулан тухайн төлбөр гүйцэтгэх үед Монголбанкнаас мэдээлсэн чөлөөт валют-төгрөгийн ханшийг үндэслэн тэд нараар төгрөгөөр төлүүлэх;

б)төслийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагад олгосон зээлийн эгүүлж төлөх хугацаа, хүүгийн нөхцөлийг тухайн төслийн ач холбогдол, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа, аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийн чадвар болон уг зээлийн гадаад төлбөрийн чадвар болон уг зээлийн гадаад төлбөрийн нөхцөлтэй уялдуулан авч үзэж зээлийн жилийн хүүгийн хэмжээг 5,0 хувиас илүүгүй, зээл, хүүгийн төлбөрийг төлж дуусгах хугацааг 8 жилээс хэтрүүлэхгүй байх.

3.Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газрын хооронд 1993 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан Хэлэлцээрийн холбогдох заалтын дагуу БНЭЖ-ын Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөр импортоор Монголд оруулах технологи, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг худалдааны албан татвараас чөлөөлөхийн хамт гаалийн албан татварыг нь 50 хүртэл хувиар хөнгөлөхийг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ)-д тус тус даалгасугай. /Засгийн газрын 1996 оны 317 дугаар тогтоолоор 3 дахь хэсэг хүчингүй болсон/

4.Зээлийн хөрөнгөөр байгуулагдаж байгаа үйлдвэрүүдийн технологийн түвшин, үйл ажиллагаа, зохион байгуулалтад хяналт тавьж ажиллахыг Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА), Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН), Хүнс, хөдөө аж ахуйн яам (Ц.ӨӨЛД)-д даалгасугай.

5.Дээр дурдсан зээлийн хөрөнгийг ашиглах аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, зээлийн хөрөнгийг төслийн зориулалтын дагуу цаг алдалгүй ашиглаж эхлэх, тохиролцсон хугацаанд зээлийн төлбөрийг төлүүлэх, хэлэлцээрийн холбогдох заалтын дагуу зээлийн хэрэгжилттэй холбогдсон гадаад төлбөр тооцоо, гүйлгээ хийх үүргийг Худалдаа, хөгжлийн банкинд хариуцуулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ