- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ ТУХАЙ
1999 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 145
Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагуудын "Эрдэмнэт" сүлжээ байгуулахыг Гэгээрлийн сайд А.Баттөрд даалгасугай.
2.Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа "Дээд боловсролын чанар, хамтын ажиллагааг сайжруулах" төслийн хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу Засгийн газраас гаргах нийт 373,4 (гурван зуун далан гурван мянга дөрвөн зуу) мянган ам.доллартай тэнцэх хөрөнгийг (2000 онд 53,4 мянга; 2001 онд 150,0 мянга; 2002 онд 100,0 мянга; 2003 онд 70,0 мянга) улсын төвлөрсөн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Я.Очирсүхэд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Гэгээрлийн сайд А.БАТТӨР
Сангийн сайд Я.ОЧИРСҮХ
Текст томруулах
A
A
A
