A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БОЛОВСРОЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 141

Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Шинжлэх ухаан, боловсролын яам (Н.ӨЛЗИЙХУТАГ), аймаг,нийслэлийн Засаг дарга, хотуудын

Ардын хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгах нь:

а)ерөнхий боловсролын сургуулиудыг орон нутгийн хүн амын байршил, нийгэм, эдийн засгийн тогтолцоонд зохицуулан бүтэц, хэв шинжийг нь оновчтой тогтоож, шаардлагатай багш, боловсон хүчнээр бүрэн хангах ажлыг хариуцан удирдан зохион байгуулж ажилласугай;

б)ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтан, багш нарыг бэлтгэх давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх талаар сургалтын оновчтой тогтолцоог бий болгож, уг тогтолцооны дагуу сургалтыг зохион байгуулахад шаардагдах зардлыг 1994 оноос эхлэн орон нутгийн боловсролын байгууллагын жилийн төсөвт тусгаж хэрэгжүүлсүгэй;

в)багш болох авьяас сонирхолтой хүүхэд, залуучуудаас сонгон шалгаруулах үндсэн дээр захиалгын дагуу багш бэлтгэх сургуулиудад элсүүлэн гэрээгээр сургаж ерөнхий боловсролын сургуулийг чадвартай багшаар хангах арга хэмжээ авсугай;

г)сургууль завсардсан хүүхэд, залуучуудыг бүртгэн, тэдэнд суурь боловсрол нөхөн олгох сургалтыг оновчтой хэлбэрээр зохион байгуулахын хамт энэ ажилд шаардагдах нэмэгдэл зардлыг орон нутгийн жилийн төсөвт тусгаж байсугай.

2.Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Гадаад харилцааны яам (Ц.ГОМБОСҮРЭН), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Шинжлэх ухаан, боловсролын яам (Н.ӨЛЗИЙХУТАГ)-д даалгах нь:

а)боловсролыг хөгжүүлэхэд зориулан олон улсын холбогдох байгууллагаас олгосон тусламжийн хөрөнгийг ашиглан багш, сурган хүмүүжүүлгчдийг гадаад, дотоодын сургууль, курст суралцуулан мэргэшлийг нь дээшлүүлэх арга хэмжээг жил тутам авч ажилласугай;

б)их, дээд сургууль, коллежийн сургалт, эрдэм шинжилгээний лабораторийг олон улсын жишигт

ойртуулан тоноглох талаар дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй;

в)олон улсын байгууллагын тусламжийг ашиглан сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний үйлдвэрийн барилга болон тоног төхөөрөмжийн угсралт, тохируулгын ажлыг хийж дуусгахтай холбогдсон хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, уг үйлдвэрийг 1994 онд багтаан ашиглалтад оруулах арга хэмжээ авсугай.

3.Аминдаа орон сууц барих, худалдан авахад нь зориулан багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэм шинжилгээний ажилтанд дунд ба урт хугацааны зээл олгож байхыг Монгол банкны ерөнхийлөгч Д.Моломжамцад зөвлөсүгэй.

4.Иргэдэд албан ба албан бус арга замаар боловсрол эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс тусгай хөтөлбөр боловсруулан радио, телевизээр сургалтын нэвтрүүлэг тогтмол явуулж байхыг Шинжлэх ухаан, боловсролын яам (Н.ӨЛЗИЙХУТАГ), Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газар (Б.ӨВГӨНХҮҮ)-т даалгасугай.

5. Сангийн сайд Д.Даваасамбууд даалгах нь:

/а-заалтыг Засгийн газрын 1996 оны 185 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

б)энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийг 1994 оноос эхлэн хянан тооцож, Шинжлэх ухаан, боловсролын яам, аймаг, хот, нийслэлийн жил бүрийн төсөвт тусган хуваарилж байсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Шинжлэх ухаан, боловсролын сайд Н.ӨЛЗИЙХУТАГ