- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БУГА АГНУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
БУГА АГНУУЛАХ ТУХАЙ
2000 оны 8 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 132
Ан агнуурын тухай хуулийн 8 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төвлөрсөн болон орон нутгийн төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын иргэдэд 2000 онд 100 толгой халиун буга тусгай төлбөртэйгээр агнуулахаар тогтоосугай.
2."Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хувь хэмжээний тухай хууль"-ийн дагуу буга агнуулснаас төвлөрсөн болон орон нутгийн төсөвт орох орлогын зохих хэсгийг бугын нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөц, байршлыг судлан тогтоох арга хэмжээнд зориулан зарцуулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Байгаль орчны сайд У.Барсболд, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Байгаль орчны сайд У.БАРСБОЛД
Текст томруулах
A
A
A
