- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БУЛГАН-МӨРӨНГИЙН ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ШУГАМЫН ТЕНДЕР ЗАРЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
БУЛГАН-МӨРӨНГИЙН ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ШУГАМЫН ТЕНДЕР ЗАРЛАХ ТУХАЙ
2003 оны 2 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 27
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Булган-Мөрөнгийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамыг барих төсөлд нээлттэй тендер зарлан хэрэгжүүлэхийг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт зөвшөөрсүгэй..
2. Төсөлд зарцуулсан хөрөнгийг буцаан олгох санхүүгийн механизмыг судалж боловсруулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
