- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БУЛЧИН ЗАДРАХ ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
БУЛЧИН ЗАДРАХ ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1996 оны 10 сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 255
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам /Л.ЗОРИГ/-д даалгах нь:
б/булчин задрах ноц халдварт өвчинтэй тэмцэх, түүнээс сэргийлэх талаар хөтөлбөр боловсруулан, түүнийхээ дагуу албан бус сургалтад зориулан хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд булан, нүүр гаргах, телевизийн нэвтрүүлэг, хичээл явуулах замаар иргэдэд уг өвний тухай ойлголт өгөх, халдвар эсэргүүцэх, ариун цэврийн дэглэмийг сахих арга барилыг эзэмшүүлэх арга хэмжээг 1996 оны Ш улирлаас эхлэн Гэгээрлийн яам, Радио, телевизийн хэрэг эрхлэх газартай хамтран авч хэрэгжүүлсүгэй.
2. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд булчин задрах гоц халдварт өвчинтэй тэмцэх, уг өвчнийг оношлох, эмчлэх чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, булчин задрах гоц халдварт өвчнөөс сэргийлэх, халдвар эсэргүүцэх сургалт, сурталчилгаа явуулах зардлыг жил, жилийн төлөвлөгөө, төсөвтөө тусгаж байхын зэрэгцээгээр уг өвчний шинж тэмдэг, сэжиг илрэх бүрд шуурхай оношилж, эмчилгээ хийх, хавьтлыг тусгаарлах, хяналтад авах, хорио цээр тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байхыг аймаг, нийслэлийн Засагдарга нарт даалгасугай.
3. Нийслэл болон бусад хот, тосгон, суурин газрын цэвэр усны хангамжийн эх үүсвэрийг хлоржуулах ажлыг чанаржуулах, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, цэвэр усны эх үүсвэрийн хлоржуулалтын зориулалтын төхөөрөмжтэй болгох, цэвэр усны эх үүсвэрийн хамгаалалтыг сайжруулан ариун цэврийн дэглэмийг сахиулахад байнга анхаарал тавьж шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч байхыг Дэд бүтцийн хөгжлийн яам /Л.НЯМСАМБУУ/, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам /Л.ЗОРИГ/, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
5. Байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослын хор уршгийг арилгах, гамшигтай тэмцэх ажилд зориулан гадаад орон, олон улсын байгууллагаас ирүүлж байгаа тусламжийн бараа /эм, тариа, хувцас, хүнсний зүйл/, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шатахуун, тосолгооны материалыг, худалдааны татвараас чөлөөлөх асуудлыг Улсын байнгын онцгой комисстой хамтран авч үзэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, зохицуулж байхыг Сангийн сайд /П.ЦАГААН/-д даалгасугай.
/Засгийн газрын 1998 оны 177 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Эрүүл мэнд, нийгмийн Хамгааллын сайд Л.ЗОРИГ
Текст томруулах
A
A
A
