- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1997 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 198
"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баян-Эрхтийн битумжсэн чулуулаг ашиглан Баяндаваа-Эрдэнэ сум чиглэлийн зам тавих төслийг хэрэгжүүлэхээр нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж, машин, техник, ажиллах хүчийг түшиглүүлэн зам, гүүрийн барилгын "Эрдэнэ зам" компани /Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар/-ийг шинээр байгуулсугай.
2.Зам, гүүрийн барилгын "Эрдэнэ зам" компанид дээрх төслийн хүрээнд нийлүүлэгдсэн машин, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, ашиглалтад нь хяналт тавин үр дүнг тооцох, компанийн бүтэц, зохион байгуулалттай холбоотой бусад арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.НЯМДАВАА
Текст томруулах
A
A
A
