A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГ,ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ ЦУЦЛАХ ТУХАЙ

2001 оны 7 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 169

Мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын байгууллагын мэргэжилтнүүдээс гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Шаамар, Ерөө, Жавхлант, Дархан-Уул аймгийн Орхон сумын нутгийн захиргааны болон хууль хяналтын бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хамгаалалтын албадад дагаж мөрдүүлж байгаа иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, хорио цээрийн хязгаарлалтын дэглэмийг 2001 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цуцлахаар тогтоосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Гоц халдварт өвчний цагийн байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 149 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "а" заалт, 2, З дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА