A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БАРУУН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨРИЙГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 215

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудын төсвийн байгууллагуудын 1998 оны эхнээс хэрэглэсэн цахилгаан, дулааны төлбөрийн өрийг 1998 оны 10 дугаар сарын 1-нээр тасалбар болгон Эрчим хүчний удирдах газраас улсын төвлөрсөн төсөвт 1997 онд төлөхөөр тооцогдож гарсан орлогын албан татварын дутуу төлөгдсөн өрөөс тэнцэх дүнгээр хааж, тооцоо хийхийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаярт зөвшөөрсүгэй..

Монгол Улсын Ерөнхий Сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР