A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БЭРХ-УУЛ ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2000 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 100

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4, 55 дугаар зүйлийн 1, 58 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн З, 5 дугаар заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Бэрх-уул" төрийн өмчит үйлдвэрийн газрыг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрт оруулж өөрчлөн зохион байгуулахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригтод зөвшөөрсүгэй.

2."Бэрх-уул" ХХК-ийн дүрмийг 1 дүгээр хавсралтын ёсоор баталсугай.

3."Бэрх-уул" ХХК-ийн удирдах үйл ажиллагааны төсөл сонгон шалгаруулах аргаар хувьчлахаар тогтоож, уг үйл ажиллагааны журмыг 2 дугаар хавсралтын ёсоор баталсугай.

4."Бэрх-уул" ХХК-ийн хувьчлалыг "Удирдах үйл ажиллагааны төсөл сонгон шалгаруулах журам"-ын дагуу зохион байгуулж явуулахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригтод даалгасугай.

5.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Я.Очирсүхэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ