- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БИЧИГТ-ЗҮҮН ХАТАВЧИЙН БООМТЫГ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
1997оны 12 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 249
Улаанбаатар хот
БИЧИГТ-ЗҮҮН ХАТАВЧИЙН БООМТЫГ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Бичигт-Зүүн хатавчийн боомтыг байнга ажиллуулах, БНХАУ-ын нутаг дэвсгэр дэх газрын тос хүлээж авах цэгт газрын тос тээвэрлэж хүргэх монголын тээврийн хэрэгсэлд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аршааны орд газар дахь дамжуулах хоолой хүртэл нэвтрэх эрх, зөвшөөрөл авах асуудлыг БНХАУ-ын холбогдох байгууллагуудад тавьж хэлэлцээ хийхийг гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэлд даалгасугай.
2.Дээрх асуудлаар Хятадын талтай тохиролцоонд хүрмэгц олборлолтын талбайд материал, тоног төхөөрөмж, түүхий эдийг зөөж хүргэх, газрын тос тээвэрлэх хятадын тээврийн хэрэгсэлд монголын нутаг дэвсгэрт нэвтрэх эрх, зөвшөөрөл олгох арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжав, Дэд бүтцийн хөгжлийн сайд, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Г.Нямдаваа нарт тус тус даалгасугай.
3.Бичигт-Зүүн хатавчийн боомтыг байнгын ажиллагаатай болгохтой холбогдсон бэлтгэлийг хангах арга хэмжээ авахыг Сангийн сайд П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжав, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Энхболд, Сүхбаатар аймгийн Засаг дарга Х.Чимэддорж нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Гадаад харилцааны сайд Ш.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
