- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ 2000-2005 ОНД ХӨГЖҮҮЛЭХ СТРАТЕГИ БАРИМТ БИЧГИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ 2000-2005 ОНД ХӨГЖҮҮЛЭХ СТРАТЕГИ БАРИМТ БИЧГИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
2000 оны 2 дугаар сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 20
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Боловсролын салбарыг 2000-2005 онд хөгжүүлэх стратегийг зөвшөөрсүгэй.
2.Энэхүү стратегид тусгагдсан төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Гэгээрлийн сайд А.Баттөр, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгах, хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Н.Туяа, Сангийн сайд Я.Очирсүх нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Гэгээрлийн сайд А.БАТТӨР
Текст томруулах
A
A
A
