- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАЙГАЛИЙН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ МАТЕРИАЛЛАГ БААЗЫГ БЭХЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2013-3-22-

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
БАЙГАЛИЙН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ МАТЕРИАЛЛАГ БААЗЫГ БЭХЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2013-3-22-ны 106-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
1999 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 219
Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Сум, дүүргийн нутаг дэвсгэрт байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ой, хээрийн түймэртэй тэмцэхэд зайлшгүй шаардлагатай багаж хэрэгслийн жагсаалт"-ыг хавсралтын ёсоор баталсугай...
2.Ой, хээрийн түймрийн мэдээлэл дамжуулах холбооны хэрэгсэл, түймэр унтраах үлээгч аппарат худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг Япон Улс, БНХАУ болон бусад орноос Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Н.Туяа, Сангийн сайд Я.Очирсүх, Байгаль орчны сайд С.Мэндсайхан, Хууль зүйн сайд Д.Ганболд нарт даалгасугай.
3.Ой, хээрийн түймэр унтраахад шаардагдах ус шүршигч, цуравдагч аппарат, моторт хөрөө, усны сав, чиргүүл зэрэг бусад багаж хэрэгслийг худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг 2001 оны улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусгаж шийдвэрлэхийг Сангийн сайд Я.Очирсүх, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
4.Энэ тогтоолоор батлагдсан хавсралтын дагуу ой, хээрийн түймэртэй тэмцэх багаж хэрэгслээр хангах, тэдгээрийг эзэмших сургалтыг зохион байгуулах, зориулалтаар нь ашиглуулах арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Д.Ганболд, Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж, Байгаль орчны сайд С.Мэндсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
