A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

2001 оны 2 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 29

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Байгаль орчны яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор зөвшөөрсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Байгаль орчны яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, тус яамны бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1997 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 140 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Байгаль орчны сайд У.БАРСБОЛД