A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ /ЗГ-ын 2004 оны 250 тоот тогтоолоо
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ /ЗГ-ын 2004 оны 250 тоот тогтоолоор хүчингүй/

2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 164

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор зөвшөөрсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, тус яамны бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1997 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 141 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА