- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
БИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
2004 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 244
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 57 дугаар чуулганаар баталсан "Бичигтэн болох НҮБ-ын арван жил: Бүх нийтийн боловсрол 2003-2012 он" тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай
2. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн дагуу түүнийг хэрэгжүүлэх ажлын дунд хугацааны төлөвлөгөөг 2005 оны I улиралд багтаан боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаанд даалгасугай
3. Хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, төсөвт тусган санхүүжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан, Сангийн сайд Н.Алтанхуяг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
4.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаанд даалгасугай
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
