- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ /Ядуурлын судалгааны нэгж/ /ЗГ-ын 2012-11-3-ны 117-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ /Ядуурлын судалгааны нэгж/
/ЗГ-ын 2012-11-3-ны 117-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2004 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 96
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлын удирдлага, зохион байгуулалтын бүтцийг хавсралт ёсоор баталсугай
2. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх чиг үүрэг бүхий Ядуурлын судалгааны нэгжийг хавсралтад заасан орон тоогоор яамныхаа бүтцэд шилжүүлэн ажиллуулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Яамдын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2003 оны 43 дугаар тогтоолын "1.2. Санхүү, эдийн засгийн яам -Эдийн засгийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар" гэсэн хэсэгт (Ядуурлын судалгааны нэгж) гэж нэмэлт оруулсугай.
Текст томруулах
A
A
A
