- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БОЛОВСРОЛ,СОЁЛ,ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ /Засги

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
БОЛОВСРОЛ,СОЁЛ,ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ /Засгийн газрын 2004 оны 250 дугаар тушаалаар хүчингүй болсон/
2001 оны 3 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 62
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор зөвшөөрсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Гэгээрлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, тус яамны бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1997 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 142 дугаар тогтоол, "Гэгээрлийн яамны бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1999 оны 11 дүгээр сарын З-ны өдрийн 178 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД
Текст томруулах
A
A
A
