- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 108
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг 43 /үйлчилгээний орлогоос цалинждаг болон нормативаар ажиллах орон тоо орохгүй/ хүнтэй байхаар тогтоож, дараахь байдлаар бүтцийг шинэчлэн тогтоосугай:
а/хот байгуулалт, инженерийн байгууламжийн хэлтэс;
а/хот байгуулалт, инженерийн байгууламжийн хэлтэс;
/2000 оны 71 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
б/хот тохижилтын хэлтэс;
2.Улаанбаатар хотын захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд дараахь байгууллагуудыг ажиллуулахаар тогтоосугай:
3.Улаанбаатар хотын "Гэрэлтүүлэг чимэглэл", "Цэцэрлэгжилт", "Нөөц", "Тохижилт" компаниудыг нэгтгэн "Хот тохижилт" компани болгон, Барилга, хөрөнгө оруулалтын газрыг Хотын өмчийн газартай нэгтгэн тус тус зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ж.Наранцацралтад зөвшөөрсүгэй. /2000 оны 71 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны тухай" Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 229 дүгээр тогтоолын 2 дугаар заалт, "Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар тогтоолын З дугаар заалтын "к", "л", "м"-д заасныг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
