- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАЙГАЛЬ ОРЧНЫ УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
БАЙГАЛЬ ОРЧНЫ УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
1995 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 209
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Байгаль орчны улсын хяналтын дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 1990 оны 226 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Байгаль орчны сайд З.БАТЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
