A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАЙР ЭЗЭМШҮҮЛЭХ ТУХАЙ

2002 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 98

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь заалт, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Төрийн өмчийн Ү байрны баруун жигүүр (нийт 2720.0 кв.метр талбай бүхий)-ийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Үйлдвэр, худалдааны улсын хяналтын алба, Геологийн мэдээллийн төвийн эзэмшилд зориулан шилжүүлж Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын балансад бүртгэж авахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ

/2003 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/