- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ СИСТЕМД ХЭРЭГЛЭХ СУУДЛЫН АВТОМАШИНЫ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ СИСТЕМД ХЭРЭГЛЭХ СУУДЛЫН АВТОМАШИНЫ ТУХАЙ
1994 оны 2 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 45
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Батлан хамгаалахын дэд сайд, дэд сайд бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга албан ажлын хэрэгцээний суудлын автомашиныг хуанлийн хоногт дунджаар 65 км (жилд 23,4 мянган км), Зэвсэгт хүчний ерөнхий штабын нэгдүгээр орлогч дарга, Ар талыг удирдах газар, Техникийн зэвсэглэлийн газар, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн болон Барилгын цэргийг удирдах газрын дарга албан ажлын хэрэгцээний суудлын автомашиныг хуанлийн хоногт дунджаар 60 км (жилд 21,6 мянган км) тус тус хэрэглэж байхаар тогтоосугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Батлан хамгаалах яамны төв аппаратын бүтэц, сарын цалингийн фонд, яамны системд хэрэглэх суудлын автомашины гүйлтийн хэмжээг тогтоох тухай" БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1989 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 79 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцож, "Суудлын автомашин хэрэглэх эрхийн тухай" Засгийн газрын 1993 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 136 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг Батлан хамгаалах яаманд хамааруулахгүй байхаар тогтоосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Батлан хамгаалахын сайд Ш.ЖАДАМБА
Текст томруулах
A
A
A
