- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БУГЫН НӨӨЦИЙГ ХАМГААЛАХТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
БУГЫН НӨӨЦИЙГ ХАМГААЛАХТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1992 оны 5 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 87
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Байгаль орчны хяналтын улсын хороо, холбогдох орон нутгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгах нь:
а/бугын нөөц бүхий газар болон буга цуглардаг нутагт өвс тэжээл, хужир мараа тавих, биотехникийн бусад арга хэмжээ авах, харуул хамгаалалтыг чангатгах замаар бугын өсөлт, байршлыг тогтворжуулах арга хэмжээ авч бугатай газрын чоныг авлаж сийрэгжүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж байсугай;
б/бугын эврийг жил бүрийн 3 дугаар сарын 25-наас 4 дүгээр сарын 30-ныг дуустал хугацаанд тодорхой заасан нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар, улсын хил орчмын нутаг дэвсгэрт улсын хилийн тухайн хэсгийг хамгаалж байгаа байгууллагаар, бусад нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдээр нь байгаль орчныг хамгаалах байгууллагын хяналтын дор тус тус экологид сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр түүлгэж байсугай.
Үүнтэй холбогдуулан энэ зүйлийн "б"-д заасан хугацаанд бугын ясан эвэр түүхийг бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хориглосугай;
2.Бугын цусан болон ясан эвэр, бусад түүхий эд бэлтгэх, борлуулах журам зөрчсөн гэм буруутай аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд дор дурдсан хариуцлага хүлээлгэж байхаар тогтоосугай:
Текст томруулах
A
A
A
