- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БУУДАЙН САНГИЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
БУУДАЙН САНГИЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
1995 оны 05 сарын 31-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 88
Монгол Улсын "Хүнсний хууль", Улсын Их Хурлын 1994 оны 7З дугаар тогтоолын холбогдох заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Буудайн сан"-гийн дүрмийг хавсралтын ёсоор баталсугай.
2."Буудайн сан"-г Хөтөл дэх улсын аюулаас хамгаалах нөөцийн төвийг түшиглэн зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Өөлдөд даалгасугай.
З.Аюулаас хамгаалах улсын нөөцөд зориулан 1995 онд бүрдүүлбэл зохих буудайн хэмжээг 2О,О мянган тн-оор тогтоож, уг нөөцийг бүрдүүлэх арга хэмжээ авахын хамт цаашид төсвөөс буудайн санд оруулах хөрөнгийг жил бүрийн төвлөрсөн төсөвт тусгаж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн яам /Ц.ӨӨЛД/, Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Текст томруулах
A
A
A
