A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАРУУН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАНГАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1996 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 159

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Оросын Холбооны Улсаас эрчим хүч импортлох явцад баруун бүсийн эрчим хүчний системд 1996 оны эхний хагас жилд гарсан алдагдлыг нөхөхөд зориулан 33,2 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, төлбөр тооцоог барагдуулах арга хэмжээ авахыг Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/, Эрчим хүч, геологи, уул уурхайн яам /Б.ЖИГЖИД/-д даалгасугай.

2.Баруун бүсийн эрчим хүчний хангалтын талаар Оросын Холбооны Улсын холбогдох байгууллагатай хийсэн гэрээний нөхцөлийг шинэчлэж, алдагдалгүй болгох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам /Б.ЖИГЖИД/, Увс аймгийн Засаг дарга /Д.НАМСРАЙ/-д үүрэг болгосугай.