- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗАСГИЙН ГАЗРААС БАРИМТЛАХ БОДЛОГЫГ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗАСГИЙН ГАЗРААС БАРИМТЛАХ БОДЛОГЫГ БАТЛАХ ТУХАЙ
1999 оны 8 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 124
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар Засгийн газраас баримтлах бодлогыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар Засгийн газраас баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Сонин, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" Засгийн газрын 1996 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар тогтоол, "Залуучууд, спортын байгууллагын зохион байгуулалтын тухай" Засгийн газрын 1994 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
(Энэ тогтоолыг 2011-02-01-ний 32-р тогтоолор хүчингүй болсонд тооцсон).
Текст томруулах
A
A
A
