- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БОСГО ҮНЭ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-3-2-ны 68-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
БОСГО ҮНЭ БАТЛАХ ТУХАЙ /
ЗГ-ын 2013-3-2-ны 68-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2006 оны 2 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 22
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1, 19.1 дэх хэсэг, "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2005 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 73 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнэ"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолоор батлагдсан босго үнийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөж ажиллахыг бүх шатны төсвийн ерөнхий менежерт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Н.Баяртсайханд тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
