A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАРУУН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 258

Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ" ХК-ийн нэрийг өөрчлөн "Баруун бүсийн эрчим хүчний систем" ХК болгож, түүний охин компанийн хэлбэрээр Увс аймгийн "Цахилгаан түгээх сүлжээ" ХХК, Ховд аймгийн "Цахилгаан түгээх сүлжээ" ХХК-иудыг тус тус ажиллуулахыг зөвшөөрсүгэй

2. Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудын эрчим хүчний хангамжийг нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангах чиглэлээр "Баруун бүсийн эрчим хүчний систем" ХК болон түүний охин компаниудын дүрмийг боловсруулан Компанийн тухай хуулийн дагуу батлуулан, холбогдох байгууллагуудад бүртгүүлж үйл ажиллагааг нь эхлүүлэхийг Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүү, Төрийн өмчийн хороонд тус тус даалгасугай

З. Цахилгаан түгээх сүлжээнүүдийн хувьчлалын бэлтгэл хангах ажлын хүрээнд дамжуулах болон түгээх сүлжээнүүдийн өр, авлагыг барагдуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүү, Төрийн өмчийн хороонд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Түлш, эрчим хүчний сайд Т.ОЧИРХҮҮ