A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БИРЖИЙН НЭР ЗАРЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-2-1-ний өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 88

Ашигт малтмалын тухай хуулийн 47.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг 1 дүгээр хавсралт ёсоор, зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталж нийтэд зарласугай./ЗГ-ын 2014-3-21-ний 89, ЗГ-ын 2015-3-16-ны өдрийн 103, 489-р тогтоолоор 2-р хавсралтад нэмэлт, өөрчлөлт орсон/

2. Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг энэхүү тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар баталсан бирж болон зах зээлийн үнэтэй жишиж үнэлэх аргачлал боловсруулж мөрдөхийг Сангийн сайд Н.Баяртсайханд, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Монгол Улсын сайд У.Хүрэлсүх нарт тус тус үүрэг болгосугай. (Энэ зүйлийг 2010-02-17-ны 39-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

3. Энэ тогтоолыг 2007 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Энэ тогтоолын 2-р хавсралтад ЗГ-ын 2012 оны 74, 2013 оны 131-р тогтоолоор өөрчлөлт орсон.