- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ТУХАЙ
2007 оны 6 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 153
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт ой, хээрийн түймэр унтраахаар нислэг үйлдэж байсан "МИ-8" маркийн 8220 дугаартай нисдэг тэрэг осолдсонтой холбогдуулан дор дурдсан хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй:
а)албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь үрэгдсэн Т.Сугарын ар гэрт нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33.7.3, 34.2-ын дагуу олгох 5 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжид шаардагдах 22671.7 (хорин хоёр сая зургаан зуун далан нэгэн мянга долоон зуун) мянган төгрөгийг;
б)Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20.1-д заасны дагуу олгох оршуулгын тэтгэмжид 148.5 (нэг зуун дөчин найман мянга таван зуун) мянган төгрөг, ар гэрт нь холбогдох нэмэлт зардалд шаардагдах 1000.0 (нэг сая) мянган төгрөг, нийт 1148.5 (нэг сая нэг зуун дөчин найман мянга таван зуун) мянган төгрөгийг;
в)Галын аюулгүй байдлын тухай хуулийн 11.1-д заасны дагуу даатгагчаас авах нөхөн төлбөрийг дүйцүүлэн Т.Сугарын ар гэрт 5000.0 (таван сая) мянган төгрөгийг.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
