- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- БНМАУ-ЫН ХҮН АМ ЗҮЙН ТАЛААР БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
БНМАУ-ЫН ХҮН АМ ЗҮЙН ТАЛААР БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
Монгол улсын хөгжил дэвшлийн үндэс нь бүтээлч хүч, сэтгэх чадвар, арвин боломж, чадавхи бүхий хүн юм.
Хүн амын нөхөн үржихүйтэй нийгмийн үйлдвэрлэлийг уялдуулан зохицуулах, хүн амын жилийн дундаж өсөлтийн хэмжээг бууруулахгүй байх, хүн амын бүтэц, харьцааг зөв тогтоох, монгол хүний удмын санг цэвэр ариунаар хадгалах, гэр бүл бүрдэн бэхжих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлийг төрийн бодлого болгон явуулна.
БНМАУ-ын хүн ам зүйн талаар баримтлах чиглэлийн үндсэн агуулга нь хүн амын нөхөн үржихүй, удамшилтын зүйд нийцүүлэн хүн амын аж төрөх нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын болон байгаль орчин, сэтгэл зүйн таатай нөхцөлийг бүрэлдүүлэх үйл явцыг залж зохицуулахад оршино.
Хүн амын нөхөн үржихүйн үндэс болсон хүн амын төрөлтийг эмэгтэйчүүдийн биологийн зохистой чадавхи, сэтгэл зүй, эх, нялхсын эрүүл мэндтэй нягт уялдаатай байлгахыг чухалчилна.
Хүн төрж бойжих, өсөж хүмүүжих анхны гол орчин нөхцөл гэр бүл гэж үзэж гэрлэгчдийн гэрлэх нас, бие бялдар, эрүүл мэнд, сэтгэл зүй, соёл, хөдөлмөр, ахуй нөхцөлтэй уялдуулан гэр бүлийн зохистой бодлого явуулна. Үр хүүхдээ асарч бойжуулах, өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн аж ахуй, соёлыг хөтлөх боломжийг бүрдүүлэн гэрлэх, монгол гэр бүлийн уламжлалт зан ёсыг хөгжүүлэхийг эрхэмлэнэ.
Хүний удмын санг цэвэр ариун байлгахыг эрхэмд үзэж, цус ойртохоос сэргийлэх гол хэрэглүүр “Угийн бичиг”-ийг айл өрх бүрт хөтлүүлж, хэвшүүлэх, иргэдийн овгийг сэргээн тогтоох явдлыг нэн чухалд тооцно.
Удамшлын өвчин, бие эрхтний согог, тахир дутуугаас сэргийлэх зорилгоор гэр бүл-эмнэлэг-удамшлын зөвлөлгөө өгөх газруудыг хот, аймгийн түвшинд зохион байгуулах, ургийн элдэвөвчнийг эхийн хэвлийд оношлон сэргийлэх удамшил зүй, биохимийн орчин үеийн шинжилгээний аргыг өргөн хэрэглэнэ.
Удамшлын болон сэтгэл мэдрэлийн эмгэг өвчтэй, оюун ухааны хомсдолтой эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг жирэмслэлтээс сэргийлэх төгс арга хэмжээ авна.Түүнчлэн олон хүүхэд төрүүлсэн эхчүүд хүсвэл ийм арга хэмжээ авахыг зөвшөөрнө. Тахир дутуу, оюун ухааны хомсдолтой, эрхтний согогтой хүмүүст үзүүлэх нийгмийн халамж, анхаарлыг улам өргөтгөнө.
Зүй бус шалтгаанаар нас барах, ялангуяа эх нялхсын өвчлөл, эндэгдлийг эрс бууруулах, хүн амын наслалт, ажиллах чадварыг уртасгах эдийн засаг, нийгэм, соёл, сэтгэл зүйн олон талт арга хэмжээг төр, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлнэ.
Манай орны улс төр, нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоо, үйлдвэрлэх хүчний хөгжил, байршил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, хүн амын боловсрол, мэргэжил, ажилах хүчний нөөцтэй уялдаатайгаар хүн амын дотоод, гадаад хөдөлгөөнийг зохицуулах, нэн ялангуяа цөөхүүл буйршил хүн амыг хөдөлгөөн харьцаандоруулахад онцлон анхаарна. Хотоос хөдөөд, аймаг хооронд, сумаас суманд шилжих хөдөлгөөнийг чөлөөтэй болгоно.Нийт хүн амын болон хэсэг, бүлгийн удмын санг цэвэр ариун байлгахын тулд онцгой халдварт өвчин гарах бүх талын нөхцөлийг хаах, бүх нийтээр сэрэмжлэх арга хэмжээ авна.
Хүн амын зохистой нөхөн үржих, эрүүл энх байх, урт удаан наслах, нийгэм, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх явдал төр, засаг, улс, хоршоолол, олон нийтийн байгууллага, аж ахуйн газар, нэгж, иргэн бүрийн нэн тэргүүний журамт үүрэг гэж үзнэ. Үүнтэй холбоотойгоор ойрын үед “Хүн амын байршил, хөдөлгөөн”, “Эрүүл мэнд” “Хүмүүжил боловсрол, мэргэжил”, “хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр эрхлэлт”, “Хүнс, тэжээл, ахуй хангамж”, “Хүн ба орчин”, “Монгол хүний нөхөн үржихүйн зохистой загвар” зэрэг бага хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.
Нийт хүн амд хүн ам зүйн сурталчилгаа, ухуулан таниулах ажлыг өргөн дэлгэр явуулна.
Ерөнхий боловсролын болон тусгай мэргэжлийн дунд сургуулиудад “Өрх, гэр бүлийн үндэс” хичээл заах, залуу үеийн гэр бүл болоход бэлтгэхэд онцлон анхаарна.
Хүн судлалыг шинжлэх ухааны орчин үеийн судалгаа, шинжилгээний арга зүй, ололтод үндэслэн хөгжүүлж, судалгааны ажлын хүрээг өргөтгөнө.
Хүн амыг судлахдаа дэлхийн хүн ам зүйн судалгаа шинжилгээний онол, практиктай нягт холбох үүднээс олон улсын холбогдох байгууллагуудтай үр ашигтай хамтран ажиллах чиглэл баримтална.
Хүн судлалын салбарын материаллаг бааз, техник, технологийг бэхжүүлэх дэс дараатай арга хэмжээ авна.
Хүн ам зүй, хүн судлалын мэргэжлийн боловсон хүчнийг дотоод, гадаадын их, дээд сургууль, дамжаагаар бэлтгэх арга хэмжээг 1992 оноос эхлэн авч хэрэгжүүлнэ.
Хүн ам зүйн асуудлыг төрөөс удирдан зохион байгуулах, зохицуулах цэгцтэй систем тогтоож, хүн ам зүйн статистик, бүртгэл, мэдээллийн сангбий болгон хөгжүүлэх явдлыг нэн чухалчлан үзнэ.
-------оОо------
Текст томруулах
A
A
A