A

A

A

Бүлэг: 1979
Тагнуулын албаны “Алдар” медаль нь /цаашид медаль гэх/ дөрвөн зүг хандсан гэрлийн цацраг дээр бат бэх, энх амгалангийн бэлэгдэл номин шигтгээтэй Нацагдорж хээг найман зовхист хандуулан байрлуулж, монгол үндэсний дугуй хэлбэр бүхий бамбайн голд монгол төрийн уламжлалт бэлэгдэл соёмбыг байрлуулна.
Медаль гурван зэрэгтэй байх ба зэргийг заасан улаан өнгийн босоо зураас бүхий зүүлттэй, ар талд нь медалийн зэргийг заасан “Тагнуулын албаны I, II, III” гэсэн бичээстэй байна. 1 дүгээр зэргийн медалийн Нацагдорж хээ нь алтан шаргал, 2 дугаар зэргийн медалийн хээ нь мөнгө, 3 дугаар зэргийн медалийн хээ нь хүрэлийн өнгөтэй байна.
Медалийг зүүлттэй, тухайн өнгийн гархиар холбоно. Зүүлтийн ар талд хувцсанд тогтоох зүүтэй байна.
Медалийн зүүлтийн дээд тал нь эвэр угалзан хээтэй, доод хэсэг нь гархин хүрээтэй байна.
Медалийн лентийг улаан зураастай ягаан өнгийн торгомсог эдээр хийнэ.
 
1. Тагнуулын байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа генерал, офицер, ахлагчийг тагнуулын албаны “Алдар” медалиар шагнахдаа алба хаасан дор дурдсан хугацааг харгалзан үзнэ.
1.1. Тагнуулын албаны “Алдар” 1 дүгээр зэргийн медалиар тагнуулын байгууллагад 20-иос доошгүй жил алба хаасан цэргийн албан хаагчийг;
1.2. Тагнуулын албаны “Алдар” 2 дугаар зэргийн медалиар тагнуулын байгууллагад 15-аас доошгүй жил алба хаасан цэргийн албан хаагчийг;
1.3. Тагнуулын албаны “Алдар” 3 дугаар зэргийн медалиар тагнуулын байгууллагад 10-аас доошгүй жил алба хаасан цэргийн албан хаагчийг.
2. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан иргэнийг Тагнуулын албаны “Алдар” медалиар шагнаж болно.
 
 
 
--------оОо--------