A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1994 оны 68 дугаар зарлигийн хавсралт

 
ТӨРИЙН ТАМГЫГ ХАДГАЛАХ ЖУРАМ



1.Монгол Улсын Төрийн тамгыг хайрцагт нь хийж байнгын хамгаалалттай өрөөнд, зориулалтын төмөр шүүгээнд хадгална.Түлхүүрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нууцлан хадгална.
2.Монгол Улсын Төрийн тамга өөрчлөгдвөл хуучин тамгыг Улсын эрдэнэсийн санд албан ёсоор шилжүүлэн хадгалуулна.
3.Монгол Улсын Төрийн байгууллагууд шилжин байрлах тохиолдолд Төрийн тамгыг нууц байдалд залж хүргэнэ.