A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 77 дугаар зарлигийн 1 дүгээр хавсралт

 

ТӨРИЙН ХАН ХУУРЫН ТОДОРХОЙЛОЛТ

 

1.Төрийн хан хуур (цаашид Хуур гэх)-ын өндөр 150см

2.Үндэсний хээ бүхий царны өндөр 42см, өргөн нь дээд ирмэгээрээ 25 см, доод ирмэгээрээ 31 см

3.Дөрвөн талын хацар модны өргөн 12см

4.Царны хоёр талд таван эгшгийн бэлэгдэлт цоолбор хээ байна.

5.Хуурын ишний элгэн тал дээр эргэсэн есөн эвэр хээ дээр есөн эрдэнэ шигтгэнэ.

6.Эвэр хээний үргэлжлэх урт 77 см

7.Хуурын чавхдасыг хар хээр зүсийн хурдан удмын морины сүүлээр хий ба урт нь 118см

8.Хуурын эр хар суран хос угсаа З8 см

9.Чавхдасны чангалуур хос чих 20 см

10.Доод тэвхний урт 110мм, өндөр 50мм

11.Дээд тэвхний урт 40мм, өндөр ЗО мм

12.Морины толгойн шанааны өргөн 55 мм, толгойн чихний урт 40 мм

13.Хуурын нумны урт 105 см, түүнд татсан хар хээр морины сүүлний хялгасны урт 114 см

14.Морины толгойн доод талд нар, сар, гал гурвыг үндэсний алхан хээгээр хүрээлүүлэн сийлнэ.

15.Хуурын чимэгт хоргоны өндөр 217 см, өргөн 99 см, ар тийшээ зузаан нь болон дээд ба доод өргөн нь тус бүр 31 см

16.Чимэгт хоргоны доод хэсэгт дэлгэрч байгаа бадамлянхуа, дээд талын дунд хэсэгт гурван эрдэнэ, нар, сар, гал дөрвийг, түүний дээд, доод тал, хажуугаар үндэсний өлзий хээнд сүвлэсэн урт цагаан  хадаг хоёр тийшээ дэлгэгдэн байгаагаар сийлбэрлэнэ.

17.Чимэгт хоргоны гадна, дотно талыг нарны туяаны улбар шар өнгөөр будна.

18.Чимэгт хоргоны хоёр талын босоо ирмэг дээгүүр эвэр хээгээр чимэглэнэ.

 

-------оОо------