- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ТӨРИЙН ХАН ХУУРЫГ ЦЭНГҮҮЛЭХЭД ТӨР, ТҮМЭНДЭЭ ӨРГӨХ АЙЛТГАЛ МАГТААЛ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 77 дугаар зарлигийн 3 дугаар хавсралт
ТӨРИЙН ХАН ХУУРЫГ ЦЭНГҮҮЛЭХЭД ТӨР, ТҮМЭНДЭЭ ӨРГӨХ АЙЛТГАЛ МАГТААЛ
Хан хуураа цэнгээж
Хайрт олноо баясаая
Эцэг тэнгэр
Этүгэ газартаа мөргөе
Эзэн чингис
Цагаан сүлдэндээ даатгая
Хурай, хурай, хурай
Хан хуураа цэнгээж
Халуун ургаа баясаая
Эх орон
Тулгар төрөө эзэгнэе
Эрх чөлөө
Тусгаар тогтнолоо дархалъя
Хурай, хурай, хурай
Хан хуураа цэнгээж
Хамаг дэлхийд сонсгоё
Монгол түмэн
Эвийн хүчээр батажтугай
Монгол улс
Эрхэмсэг оршин бадартугай
Хурай, хурай, хурай
Текст томруулах
A
A
A