A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 108 тоот зарлигийн нэгдүгээр хавсралт


НЭГ. “ХИЛЧНИЙ АЛДАР” МЕДАЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ


“Хилчний алдар” медаль нь /цаашид “медаль” гэх/ нь дөрвөн зүг тэмүүлсэн гэрлийн цацраг дээр улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангахыг бэлэгдсэн найман зовхист хандсан нуман хээ бүхий дугуй бамбай хэлбэртэй байна. Бамбайн голд монгол төрийн уламжлалт бэлэгдэл соёмбыг байрлуулна.
Медаль гурван зэрэгтэй байх ба голдоо зэргийг заасан шар өнгийн босоо зураас бүхий зүүлттэй, ар талд нь “Хилчний алдар” гэсэн бичээстэй байна.
Медалийн зүүлтийн дээд тал эвэр угалзан, доод хэсэг нуман хүрээтэй байна.
Медалийг зүүлттэй алтан шар өнгийн гархиар холбоно. Зүүлтийн ар талд хувцаст тогтоох зүүтэй байна.
Медалийн гэрлийн цацрагийг цагаан өнгийн никель, бамбай, зүүлтийг ногоон, соёмбо, нуман хээ, бамбай, зүүлтний хүрээг алтан шар өнгийн металлаар үйлдэнэ.
Медалийн лентийг шар зураастай, ногоон өнгийн торгомсог эдээр хийнэ.

ХОЁР. “ХИЛЧНИЙ АЛДАР” МЕДАЛИАР ШАГНАХ ЖУРАМ

1. Хил хамгаалах байгууллагад дор дурдсан хугацаагаар цэргийн алба хааж, үр бүтээлтэй ажиллаж байгаа генерал, офицер, цэргийн улирсан алба хаагчдыг “Хилчний алдар” 1, 2, 3 дугаар зэргийн медалиар шагнана.
1.1. Улсын хил хамгаалах байгууллагад 10-аас доошгүй жил алба хаасан тохиолдолд “Хилчний алдар” 3 дугаар зэргийн медалиар;
1.2. Улсын хил хамгаалах байгууллагад 15-аас доошгүй жил алба хаасан тохиолдолд “Хилчний алдар” 2 дугаар зэргийн медалиар;
1.3. Улсын хил хамгаалах байгууллагад 20-иос доошгүй жил алба хаасан тохиолдолд “Хилчний алдар” 1 дүгээр зэргийн медалиар;
2. Уг медалиудаар зэргийн дарааллыг баримтлан шагнана. Хоёр шагналын хооронд 5-аас доошгүй жилийн хугацаатай байна.