- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУГНЫ ЗАГВАР /Ерөнхийлөгчийн 2017 оны 129-р зарлигаар хүчингүй болгосон/
МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУГНЫ ЗАГВАР
Цагдаагийн байгууллагын туг нь сүлд, далбаа, ишнээс бүрдэнэ.
Тугны сүлд нь гилбэр, орой, залаа, бүчтэй байна. Гилбэрийг 31 см урттай гуулиар хийнэ. Орой нь бад цэцгэн хэлбэр бүхий гууль, зэсээр хослуулан бүрсэн 20 см голчтой дээвэр, 81 сүвэгч бүхий 3 см өргөн хүрээтэй, хүрээн дээрээ бат бэх, хамгаалалтын бэлгэ тэмдгийг илэрхийлсэн хуяган хээ, сонор соргогийг илэрхийлсэн хуяган хээ, сонор соргогийг илэрхийлсэн сар наран тэмдэг бүхий монгол гэрийн хэлбэртэй байна. Залааг улаан буурал зүсмийн азарганы 36 см урттай хөхөл дэлээр хийнэ. Дөрвөн бүчийг цагаан өнгийн савхиар тэгш өнцөг бүхий хэл гарган хийж залааны гадуур унжуулан хооронд нь бүслүүрээр холбон уулзвар дээр нь гуулиар товойлгон хийсэн 2,5 см голчтой дөрвөн толийг бэхлэнэ. Гилбэр оройг онгиор холбож тугны ишэнд бэхлэнэ.
Тугны далбаа нь улаан өнгөтэй, 150х90 см-ийн хэмжээтэй байх бөгөөд улаан өнгийн даавуу /хилэн/-гаар давхарлан үйлдэнэ. Далбаа нь үзүүртээ хөх өнгийн торгон эдээр хийсэн 45х10 см-ийн хэмжээтэй тэгш өнцгөөр байрласан, хоорондоо тэнцүү зайтай гурван хэлтэй байна. Далбааны нүүрэн талд 30 см-ийн өргөнтэй соёмбыг далбааны дээд ирмэгээс 20 см-т голлуулан байрлуулж түүнээс доош 6 см, далбааны доод ирмэгээс 20 см-ийн зайд "МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ" гэсэн бичээсийг гурван эгнээ оёсон байна. Далбааны ар талд "МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУГ" гэсэн бичээсийг оёно. Соёмбо, бичээсийг алтлаг шар өнгийн торгомсог эдээр үйлдэнэ. Бичээсийг монгол үсгээр бичнэ. Далбаа нь ишэнд уях улаан өнгийн бүчтэй байна.
Тугны ишийг 3,5 см голчтой 250 см урт хус модоор хийж, улаан хүрэн өнгөөр будсан байна.
Текст томруулах
A
A
A