A

A

A

Бүлэг: 1979
/Ерөнхийлөгчийн 2017 оны 129-р зарлигаар хүчингүй болгосон/
 
Ерөнхийлөгчийн 1996 оны 120 дугаар зарлигийн 2-р хавсралт

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУГИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ



1. Монгол Улсын цагдаагийн байгууллагын тугийг дараах тохиолдолд хүндэтгэлтэйгээр зална:
1/ Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын их хурлын дарга, Ерөнхий сайд цагдаагийн байгууллагад ирэх;
2/ төрийн баяр ёслолын ажиллагаанд цагдаагийн бие бүрэлдэхүүн баярын жагсаалаар оролцох;
3/ Монголын цагдаагийн байгууллагын ой тэмдэглэх;
4/ цагдаагийн байгууллагын ажилтан цагдаагийн тангараг өргөх;
5/ цагдаагийн хүндэт харуул жагсаж ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд оролцох;
6/ нийслэлийн цагдаагийн хүрээний жагсаалын нэгдсэн үзлэг хийх.

2. Цагдаагийн байгууллагын тугийг цагдаагийн төв, орон нутгийн байгууллагуудаар аялуулж болно.
3. Цагдаагийн ерөнхий газар байнгын байрлалаас өөр газар түр байрлах үед тугийг мөн газарт шилжүүлэн байрлуулж болно.
4. Цагдаагийн байгууллагын тугийг цагдаагийн ерөнхий газрын төв байранд тусгай тоноглосон тасалгаан /шилэн хорго/-нд хүндэтгэлтэйгээр байрлуулж хадгална.
5. Цагдаагийн байгууллагын тугийг хадгалах, хамгаалах журмыг Цагдаагийн ерөнхий газрын дарга тогтооно.