- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙН ЗУРАГЛАЛ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 101 дүгээр зарлигийн хавсралт
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙН ЗУРАГЛАЛ
Шүүхийн бэлгэ тэмдэг нь дугуй хэлбэрийн дэвсгэр дээр үнэн цагааны билэгдэл хүндэтгэлийн навчин хүрээтэй, аливаа хууль бусыг даран арилгахыг билэгдсэн суман голчтой, хэрэг, маргааныг нягтлан дэнсэлж гагцхүү үнэнийг тогтоох дэнсний хэлбэртэй байна.
Дэнсний нуруугаар дэлгээстэй ном дүрсэлсэн нь шүүх зөвхөн Үндсэн хуульд нийцсэн, албан ёсоор хэвлэн нийтэлсэн хуулийг дээдлэн ажиллахыг билэгдэнэ.
Хүндэтгэлийн хоёр навчны үндсийг зөрүүлэн зангидаж, уулзварт нь монгол төрийн уламжлалт бэлгэдэл соёмбыг байрлуулна.
Шүүхийн бэлгэ тэмдгийн хүндэтгэлийн соёмбо, дэнс, сум, навч нь бат бэхийн бэлгэдэл хар өнгөтэй, дэвсгэр нь алтан шаргал өнгөтэй байна.
Текст томруулах
A
A
A