- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙН ДҮРЭМ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 101 дүгээр зарлигийн 2 дугаар хавсралт
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙН ДҮРЭМ
Монгол Улсын Шүүхийн бэлгэ тэмдэг нь шүүх хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа мөн болохыг илэрхийлнэ.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар шүүхийн бэлгэ тэмдгийг бүх шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд хүндэтгэлтэйгээр байрлуулна.
Шүүхийн бэлгэ тэмдгийг шүүхийн албан байр, шүүгчийн албаны өмсгөл, энгэрийн тэмдэг, шүүхийн байгууллагын хаяг, хэвлэл, шагнал, албан бичгийн хэвлэмэл хуудас, шүүхээс зохиож байгаа баяр ёслол, түүнд зориулсан чимэглэлд хэрэглэж болно.
Шүүхийн бэлгэ тэмдгийг бусад байдлаар зөвхөн Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргын бичгээр өгсөн зөвшөөрөлтэйгээр хэрэглэнэ.
Шүүхийн бэлгэ тэмдгийг энэхүү дүрмийн дагуу хэрэглэж байгаа эсэхэд бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчид, шүүхийн тамгын газар, хэлтсийн дарга нар хяналт тавина.
Текст томруулах
A
A
A