- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ПРОКУРОРЫН ЗЭРЭГ ДЭВ ОЛГОХ ДҮРЭМ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08 дугаартай зарлигаар хүчингүй болгосон.
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 148 дугаар зарлигын гуравдугаар хавсралт
ПРОКУРОРЫН ЗЭРЭГ ДЭВ ОЛГОХ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Прокурорын зэрэг дэв олгох дүрэм нь прокурорт зэрэг дэв олгох, хүчингүй болсонд тооцох журмыг тогтооно.
1.2.Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор нь төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, төрийн хууль цаазын шадар зөвлөх, хууль цаазын итгэмжит зөвлөх, төрийн хууль цаазын шадар зөвлөх, хууль цаазын ахлах зөвлөх, хууль цаазын зөвлөхийн зэрэг дэвтэй байна.
1.3.Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, төрийн хууль цаазын шадар зөвлөхийн зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар, бусад прокурорын зэрэг дэвийг Монгол Улсын ерөнхий прокурорын тушаалаар олгоно.
1.4.Прокурорын зэрэг дэвийн нэмэгдлийг хууль тогтоомжид заасан хэмжээгээр зэрэг дэв олгосон шийдвэр гаргасан өдрөөс эхлэн сар бүр олгоно.
Хоёр.Прокурорт зэрэг дэв олгох, хүчингүй болсонд тооцох.
2.1.Прокурорт зэрэг дэв олгохдоо албан тушаалын ангиллыг дараахь байдлаар харгалзана.
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2.2.Прокурорт зэрэг дэв олгохдоо прокуророор ажилласан хугацаа, мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадвар, прокурорын ёс зүйн хэм хэмжээг сахиж байгаа байдлыг харгалзна.
|
|||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2.3.Хууль хамгаалах байгууллагад урьд нь хуульч мэргэжлээр ажиллаж байсан хүн прокуророор томилогдвол түүний ажилласан хугацаа, мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадварыг харгалзан тухайн албан тушаалын ангилалд тохирох прокурорын зэрэг дэвийг шууд олгож болно.
2.4.Прокурорын албан тушаалын ангилалыг дээшлүүлэх, эсхүл бууруулах тохиолдолд урьд нь олгосон зэрэг дэвийг өөрчилж, шинэ албан тушаалын ангилалд тохирох прокурорын зэрэг дэвийг олгоно.
2.5.Эрхэлсэн ажилдаа онцгой үр бүтээл гарган ажиллаж байгаа прокурорт албан тушаалд нь тохирох зэрэг дэвийг зохих хугацаанаас өмнө, эсхүл нэг шат дээгүүр зэрэг дэвийг олгож болно.
2.6.Прокурорын албан тушаалд ажиллаж байгаад төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон үндэслэлээр чөлөөлөгдсөн хүн прокуророор дахин томилогдсон тохиолдолд прокурорын тухайн албан тушаалын ангилалд тохирох зэрэг дэвийг олгоно.
2.7.Прокурор хуульд заасан үндэслэл, журмын дагуу прокурорын албан тушаалаас чөлөөлөгдсөн, халагдсан тохиолдолд тухайн прокурорын зэрэг дэв хүчингүй болсонд тооцогдно.
2.8.Прокурорын зэрэг дэв олгох хугацаа болсон боловч мэргэшлийн түвшин хангалтгүй, прокурорын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд тухайн албан тушаалын ангилалд тохирох зэрэг дэвийг олгохгүй.
2.9.Хуульд зааснаар ажлаас халахаас бусад сахилгын шийтгэл хүлээсэн, түүнчлэн мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй тухай мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарч, албан тушаал бууруулсан тохиолдолд уг прокурорын зэрэг дэвийг бууруулж болно.
2.10.Энэ дүрэмд зааснаас бусад тохиолдолд ппрокурорт олгосон зэрэг дэвийг бууруулах буюу хүчингүй болгохыг хориглоно.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР
Текст томруулах
A
A
A