- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН УЛИРАЛД ХӨДӨЛГӨӨНТ МОРИН ЭРГҮҮЛ, БАЙНГЫН СУУРИН ХАРУУЛД НУТГИЙН ИРГЭДИЙГ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
Дөрөв. Морин эргүүл, харуулын үүрэг
4.1.Түймрийн аюултай улирлын үед өөрийн хариуцсан нутаг дэвсгэрт мал аж ахуйн уламжлалт үйлдвэрлэлээс бусад зорилгоор ой хээрт зорчих, үйл ажиллагаа явуулах иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор зорчин явагчдыг шалгах.
4.2.Хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд болон зорчин явагчдад ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа явуулах.
4.3.Ой хээрийг түймрээс хамгаалах хууль түүнтэй нийцүүлэн гаргасан эрхийн актуудыг зөрчсөн тохиолдол бүрийг ажлын дэвтэрт бүртгэж тухай бүрд нь холбогдох албан тушаалтанд мэдээлж байх.
4.4.Үүргээ гүйцэтгэсэн тухай бүр тэмдэглэлийг ажлын дэвтэрт хөтөлж хөдөлгөөнт эргүүлээр ажилласан маршрут, хугацаа зэргийг тодорхой тусган холбогдох албан тушаалтнаас ажлыг нь шалгасан үед өгөх үүрэг даалгавар ажлын үр дүнгийн тухай тэмдэглэгээг хийлгэж байх.
4.5.Түймэр гарсан үед эзэн шалтгааныг олж тогтооход туслах мэдээллийг олох талаар идэвхтэй ажиллаж холбогдох албан тушаалтанд мэдээлэх
4.6.Түймэр цурванд орсон үед манааны үүрэг гүйцэтгэж цуравнаас дахин алдахгүй байх нөхцөлийг хангах талаар санаачлагатай ажиллах.
4.7.Морин эргүүл, харуулын ажлыг гүйцэтгэж байгаа нэрийн дор бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх ашгийг хохироохгүй нийгмийн хэв журмыг гажуудуулахгүй байх.
4.8.Хариуцсан нутагт дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар нутгийн захиргааны болон гамшгаас хамгаалах байгууллагаас хэрэгжүүлж байгаа зохион байгуулалтай арга хэмжээнд оролцох.
Тав.Түймрийн аюултай улирлын үед нутаглаж буй газао нутгаа түймрээс сэргийлэхээр хариуцсан иргэний үүрэг
5.1. Өөрийн хот айлын эргэн тойронд 10 км-ийн радиуст ой хээрийн түймэр гаргах нөхцөл шалтгааныг таслан зогсоох үүрэг хүлээнэ. Үүний тулд:
5.2. Өөрийн хот айлын гишүүдэд ой хээрийн түймрзэс урьдчилан сэргийлэх талаар сурталчилаа хийж биеэр үлгэрлэх.
5.3. Өөрийн хот айл гишүүдийн гадагшаа явсан хөдөлгөений талаар мэдээлэлтэй байх.
5.4. Хариуцсан нутаг дэвсгэрийн хилийн дотор зорчиж буй гадны иргэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн удирдлагад галын аюулгүйн хэм хэмжээг сахихыг шаардаж тэдгээрийн хөдөлгөөний талаар мэдээлэлтэй байх.
Зургаа.Морин эргүүл, харуул ,нутаг дэвсгэр хариуцсан иргэдийн эрх
Морин эргүүл харуулаар томилогдсон иргэд нь үүргээ гүйцэтгэх хугацаандаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн 10 дугаар зүйлийн 2-ын 3 дугаарт зааснаас бусад бүх эрхийг эдэлнэ Үүнд:
6.1. Нийгмийн хэв журам түүний дотор ой хээрийг түймрээс хамгаалах талаар тогтоосон хэм хэмжээг сахихыг бусад иргэдээс шаардах.
6.2.Гэмт халдлагаас байгаль орчин, эд хөрөн,ө өөрийн амь нас, эрүүл мэндийг хуулийн хүрээнд хамгаалах.
8.1.Сум, багийн Засаг даргын шийдвэрээр ажиллаж буй харуул, нутаг дэвсгэр хариуцсан иргэд нь Ой хээрийг түймрээс хамгаалах хууль түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актыг хэрэгжүүлэх үүрэг гүйцэтгэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн 10 дугаарт заасан эрх үүргийнхээ хүрээнд үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан, эд материалын хохирол хүлээсэн бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
8.2. Морин эргүүл, харуул нь гэрээнд заасан үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх явцад бусдад учруулсан эд хөрөнгийн хохирол, төлбөрийг тухайн Засаг даргын тамгын газар хариуцана.
Ес. Морин эргүүл, харуулыг урамшуулах
9.1.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тэмцэх ажилд идэвхтэй оролцож амжилт гаргасан бол морин эргүүл, харуул, нутаг дэвсгэр хариуцсан иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн 13 дугаар зүйлд заасан шагнал урамшуулал олгоно.
9.2.Морин эргүүл, харуулын үйл ажиллагааг тухайн хугацаандгэрээний дагуу хийсэн ажил түүний үр дүнгээр үнэлж дүгнэнэ.
9.3.Нутгийн захиргааны байгууллагаас морин эргүүл, дэвсгэр хариуцсан иргэдийн зүтгэлийг үнэлж хуулийн хүрээнд төрөл бүрийн хөнгөлөлт тусламжинд хамруупж болно.
9.4.Эргүүл харуулын ажлын дэвтрийн хөтлөлт. түүний үр дүнгийн тухай тодорхойлолтыг багийн Засаг дарга гаргаж, урамшуулал өгөх асуудлыг байгаль орчны хяналтын улсын байцаагч болон хэрэг бүртгэгчтэй хамт Засаг даргын зөвлөлд оруулна.
9.5.Урамшууллыг багийн Засаг даргын баталгаажуулсан өдөр, түүний үр дүнг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээрбаримжаалан олгоно. Ингэхдээ үүргээ сайн гүйцэтгэсэн бол урамшууллыг тодорхой хувиар нэмж, эсрэг тохиолдолд хасч олгоно.
Арав. Морин эргүүл харуулын үүрэг гүйцэтгэж байгаа иргэдэд хүлээлгэх хариуцлага
10.1.Эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэж байгаа иргэдтэй холбоотой гомдол, саналыг энэхүү журам болон зохих хууль тогтоомжийн хүрээнд холбогдох байгууллагууд шалгаж шийдвэрлэнэ.
10.2.Морин эргүүл, харуул нь гэрээгээр заагдсан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, эрхээ хэтрүүлсэн, дутхгдхл доголдол гаргасан бол бусад иргэдийн хүсэлт, баг, сумын Засаг дарга түүний тамгын газрын дарга, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, хэрэг бүртгэгчийн саналаар гэрээг цуцлан ажлаас өөрчилж болно.
10.3.Морин эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэж буй иргэн Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү журмыг зөрчвөл хууль тогтоогтоомжийн дагуу захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Морин эргүүлийн хариуцах нутгийн байгаль цаг уурын суурь нөхцөлүүд
№ |
Морин эргүүлийн овог нэр |
Түймэр гарч байсан |
Тухайн сарын цаг уурын байдал |
Тухайн нутгийн айл өрхийн тоо |
Тухайн нутагт эрхэлж буй АА-н үйл ажиллагааны төрөл |
Том хот суурингаас 50 км-ийн дотор оршдог |
Агнах загасчлах мод бэлтгэх боломжтой |
Төв зам дайрдаг |
|||||||||
Гантай |
Гандуу |
Хэвийн |
10 хүртэл |
11-20 |
20-оос доош |
Ойн дагалт баялгын ашиглалт |
Мод бэлтгэл |
Газар тариалан |
Геологи хайгуул |
Хадлан бэлтгэл |
Алт олборлолт |
||||||
Оноо |
20 |
20 |
10 |
0 |
10 |
5 |
0 |
20 |
10 |
5 |
10 |
10 |
10 |
20 |
15 |
5 |
|
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
Суурь оноо 101-ээс дээш бол ажлын үр дүнгийн оноонд 50
51-100 оноотой бол 25
50 хүртэл оноотой бол 0-г нэмнэ
Шалгагдсан иргэд |
Сурталчилгаанд хамрагдсан иргэд |
Илрүүлсэн зөрчил |
Мэдээлж шийдвэрлүүлсэн зөрчил |
Үүрэг даалгаврын биелэлт |
Эргүүл хийсэн өдөр |
Гарсан түймрийн тоо |
Түймрийг мэдээлсэн байдал |
Эзэн шалтгааныг олох |
Цурвын манаанд ажилласан |
Гал түймрийн үүсэлтийг таслан зогсоосон |
Эргүүл хийх ёстой нийт өдөр |
||||||||||||
Тоо |
Оноо |
Тоо |
Оноо |
Тоо |
Оноо |
Тоо |
Оноо |
Тоо |
Оноо |
Тоо |
Оноо |
Тоо |
Оноо |
Тоо |
Оноо |
Тоо |
Оноо |
Тоо |
Оноо |
Тоо |
Оноо |
Тоо |
Оноо |
1 |
1 |
1 |
1 |
1 |
5 |
1 |
10 -10 |
1 |
10 |
1 |
3 |
1 |
-50 |
|
|
1 |
10 -10 |
1 |
10 -20 |
|
30 |
|
|
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
28 |
29 |
30 |
31 |
32 |
33 |
34 |
35 |
36 |
37 |
38 |
39 |
40 |
41 |
42 |
Ажлын үр дүнгээр оноо өгөх журам
- Шалгаж бүртгэсэн хүн тутамд – 1 - Эргүүл хийсэн удаа бүрд – 3
- Сурталчилгаа хийсэн хүн тутамд – 1 - Өгсөн үүрэг даалгаврын биелэлт бүрд – 10
- Илрүүлсэн зөрчил бүрт – 5 - Эсрэг тохиолдолд -10
- Зөрчлийг мэдээлж шийдвэрлүүлсэн удаа бүрд – 10 - Гарсан түймрийг 3 цагийн дотор мэдээлбэл – 10
- 3-5 цагийн дотор бол оноогүй
- 5 цагаас хэтэрсэн цаг тутамд – 10 оноо
- Түймрийн эзэн шалтгааныг тогтооход санаачлагатай ажиллсан тохиолдол бүрт – 10
- Эсрэг тохиолдолд – удаа бүрт -10
- Цурвын хариуул санааг сайн гүйцэтгэсэн удаа бүрт – 10
- Эсрэг тохиолдолд -20
Шаардлагатай үед 10 өдөр эргүүл хийгээгүй бол ажлын үр дүнгийн нийт онооноос 100 оноог хасна.
Ажлыг дүгнэхдээ онооны нийлбэр нь 200-аас багагүй бол үүргээ хэвийн гүйцэтгэж байна гэж үзнэ.
Текст томруулах
A
A
A