A

A

A

Бүлэг: 1979
Төсвийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт, их засварын ажлын санхүүжүүлэх журам /Говь-Алтай аймгийн Засаг даргын 2012 оны 76 тоот захирамжаар хүчингүй болсон/
      Нэг. Нийтлэг үндэслэл
      Аймгийн ИТХ-аар батлагдаж эх үүсвэр нь баталгаажсан зураг төсөв бүхий Тендер зарлаж гүйцэтгэгч нь шалгарсан орон нутгийн төсвийн хөрөнгө буюу, яамны хөрөнгөөр санхүүжиндэх шинэ барилга барих, их засвар хийх, барилга худалдан авах бусад хөрөнгө оруулалт хийхэд энэхүү журмыг мөрдлөг болгоно.
      Хоёр. Ажлын гүйцэтгэлийг тооцож нээх
      Тендерийн хорооны шийдвэр захиалагч, гүйцэтгэгч, ашиглагчын гурвалсан гэрээг үндэслэн шинэ барилга барих ажлыг 4 үе шаттай, их засварын ажлыг 3 үе шаттай, барилга худалдан авахад 2 үе шаттайгаар Төлөвлөлт бодлого зохицуулалтын хэлтэс эрх нээж төрийн сангийн хэлтэст санхүүжилт хийх эрхийг олгоно.
      1. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ
      
үе шат
Тавигдах шаардлага
Гүйцэтгэх ажлын хувь
Эрх нээх хувь
1-р
Тендэрийн гэрээг үндэслэн ажил эхлэхэд урьдчилгаа болгож
0
25
2-р
Гүйцэтгэгч байгууллагын ажлын гүйцэтгэлийг захиалагч, ашиглагч байгууллагууд хянан баталгаажуулсан, хөрөнгө оруулалт их засварын бодлого хариуцсан түшмэл хянаж зөвшөөрсөн
50
30
3-р
Гүйцэтгэгч байгууллагын ажлын гүйцэтгэлийг захиалагч, ашиглагч байгууллагууд хянан баталгаажуулсан, хөрөнгө оруулалт их засварын бодлого хариуцсан түшмэл хянаж зөвшөөрсөн
80
25
4-р
Гүйцэтгэгч байгууллагын ажлын гүйцэтгэлийг захилагч, ашиглагч байгууллагууд хянан баталгаажуулсан, хөрөнгө оруулалт их засварын бодлого хариуцсан түшмэл хянаж зөвшөөрч уг барилга байгууламжийн ажил дуусч гүйцэтгэлийн эцсийн тооцоог ийж барилгын ашиглалтанд хүлээлцүүлсэн комиссын актыг үндэслэн
100
20
      2. ИХ ЗАСВАРЫН АЖИЛ
      
үе шат
Тавигдах шаардлага
Гүйцэтгэх ажлын хувь
Эрх нээх хувь
1-р
Тендэрийн гэрээг үндэслэн ажил эхлэхэд урьдчилгаа болгож
0
30
2-р
Гүйцэтгэгч байгууллагын ажлын гүйцэтгэлийг захиалагч, байгууллагууд хянан баталгаажуулсан, хөрөнгө оруулалт их засварын бодлого хариуцсан түшмэл хянаж зөвшөөрсөн
80
50
3-р
Гүйцэтгэгч байгууллагын ажлын гүйцэтгэлийг захиалагч, ашиглагч байгууллагууд хянан баталгаажуулсан, хөрөнгө оруулалт их засварын бодлого хариуцсан түшмэл хянаж зөвшөөрч уг уг байрилга байгууламжийн ажил дуусч гүйцэтгэлийн эцсийн тооцоог хийж барилгын ашиглалтанд хүлээлцүүлсэн комиссын актыг үндэслэн
100
20
      3. БАРИЛГА ХУДАЛДАН АВАХ
      
үе шат
Тавигдах шаардлага
Гүйцэтгэх ажлын хувь
Эрх нээх хувь
1-р
Барилгыг худалдан авах албан ёсны шийдвэр гарч хүлээн авах комисс томилогдон үнэ тогтоогдож барилгыг хүлээлгэн өгсөн комиссын акт гарч баталгаажсан
 
80
2-р
Барилгын ашиглагч байгууллага үлээн авч данс бүртгэлд тусгасан тухай албан бичиг ирүүлсэн байх
100
20
      Гурав. Бусад хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх
      Тухайн оны төсвийн төлөвлөгөөнд тусгагдсан, Бараа ажил үйлчилгээ худалдан авах, гүйцэтгэгчийг шалгаруулахтендер зарлаж гүйцэтгэгчийг шалгаруулсан /тухайн үеийн зах зээлийн үнэ ханшийн түвшинд зохицсон үнэтэй/ барааны үнийг байгууллагын хүсэлт, санхүүжилтийн хуваарийг үндэслэн.
      Дөрөв. Хөрөнгө оруулалт, их засварын хөрөнгийг санхүүжүүлэх, данс бүртгэлд тусгах
      Хөрөнгө оруулалт их засварын бодлого хариуцсан түшмэлийн хянан зөвшөөрч Төлөвлөлт бодлого зохицуулалтын хэлтсийн даргын баталсан гүйцэтгэлийг үндэслэн Төрийн сангийн хэлтэс ашиглагч байгууллагын харилцах дансанд санхүүжилтийг хийнэ.
      Барааг худалдан авсан, ажил үйлчилгээг дууссаны дараагийн улиралд тухайн байгууллагын данс бүртгэл, тайлан тэнцэл тусгасан байдлыг Төрийн сангийн хэлтэс тайлан тэнцэл хүлээн авахдаа шалгана.
----------о0о----------