A

A

A

Бүлэг: 1979
     Аймгийн Засаг даргын 2003 оны 21 дүгээр
      захирамжийн хавсралт
Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль авсан баг тамирчдыг шагнах журам /Говь-Алтай аймгийн Засаг даргын 2012 оны 76 тоот захирамжаар хүчингүй болсон/
      Зорилго нь: Биеийн тамир спортын сургалт, дасгалжуулалт, бэлтгэлийн чанар үр нөлөөг дээшлүүлэх, тамирчин багш, дасгалжуулагчдын идэвхи сонирхолыг өрнүүлж, тэдний амжилтыг бодитой үнэлж урамшуулах замаар спортыг өрсөлдөөний үндсэн дээр хөгжүүлэх, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт спортыг хөгжүүлэх зорилтыг биелүүлэхэд чиглэгдэнэ.
      1. Улсын аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдыг бэлтгэх спортын холбоо, клуб, багш дасгалжуулагч нар БТС-ын Хороотой гэрээ байгуулж ажиллана.
      2. Тус аймгийн харьяат тамирчин, дасгалжуулагчдаас олимп, тив, дэлхийн медальтан төрвөл Үндэсний бөхийн улсын цол авбал аймгийн Засаг даргын тусгай шагнал олгож болно.
      3. Тухайн оны шилдэг тамирчин, багш дасгалжуулагч нар үндэсний улсын дээд амжилт тогтоосон тамирчинд олгох шагналыг БТС-ын Хороо олгоно.
      4. Энэ журам нь өөрийн аймагт ажиллаж сурч байгаа багш дасгалжуулагч, тамирчдад хамаарна.
      5. Спортын ганцаарчилсан төрөлд тамирчин алтан медаль авбал шагналын 60 хувь, мөнгөн медаль авбал 50 хувь, хүрэл медаль авбал 40 увьтай тэнцэх шагналыг багш, дасгалжуулагчид олгоно.
      6. Мөнгөн шагналыг спортын төрөл, зай, жин тус бүрээр олгох ба багийн тэмцээний төрлөөр медальт байранд шалгарсан багийн гишүүн тамимрчин бүрт энэ журмын шагналын 50 хувийг олгоно.
      7. Улсын аварга шалгаруулах тэмцээнд медальт байрт орсон тамирчин, дасгалжуулагч нарт олгох шагналын хэмжээ
¹
Тэмцэний ангилал
Эзэлсэн байр
Шагнал /төг/
1.
Насанд хүрэгчид
Алтан медаль
100.0
Мөнгөн медаль
80.0
Хүрэл медаль
60.0
2.
Залуучууд
Алтан медаль
80.0
Мөнгөн медаль
60.0
Хүрэл медаль
40.0
3.
Өсвөр үе
Алтан медаль
60.0
Мөнгөн медаль
40.0
Хүрэл медаль
20.0
--------о0о--------