- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ДАЙЧИЛГААНЫ ЗАРЛАН МЭДЭЭЛЭЛ ЯВУУЛАХ ЖУРАМ
Аймгийн Засаг даргын 2008 оны 18 дугаар
захирамжийн нэгдүгээр хавсралт
ДАЙЧИЛГААНЫ ЗАРЛАН МЭДЭЭЛЭЛ ЯВУУЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл.
1.Дайчилгааны тухай хуулийн 7-р зүйлд заасан “Дайчилгааны зарлан мэдээлэл явуулахад” энэ журмыг дагаж мөрдөнө.
2.Аймгийн дайчилгааны төлөвлөгөөнд тусгагдсан цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд аймгийн Засаг даргаас дайчилгааны даалгавар бүхий сум, баг , аж ахуйн нэгж байгууллага,иргэдэд дайчилгааны зарлан мэдээлэл хүргэхэд журмын зорилго оршино.
3.Зарлан мэдээллийг төрлөөр нь бүх нийтийн, хэсэгчилсэн,сургалт дадлагын,сургуулийн,хэлбэрээр нь ил ба нууц гэж ангилна.
4.Зарлан мэдээлэл нь тусгай дохио түлхүүр үг,кодоор нууцлагдсан байна.
5.Зарлан мэдээлэл явуулахад өмчийн хэлбэр,дараалал харгалзахгүй холбоо мэдээллийн бүх суваг,хэрэгслэлийг ашиглана.
6.Зарлан мэдээллийг орон нутгийн тогтолцооны хүрээнд аймгийн Засаг даргын удирдлага,хяналтын дор Цэргийн штаб эрхлэн зохион байгуулна.
7.Зарлан мэдээлэл хүлээн авсан сум багийн Засаг дарга нар,дайчилгааны даалгавар бүхий байгууллага аж ахуйн нэгжүүд,цугларах шилжүүлэх байр дэлгэх үүрэг хүлээсэн байгууллагын эрх баригч нар”Дайчилгааны тухай хууль”-ийн 3.19.20.22 дахь заалтыг үндэслэн харьяалагдах бүрэлдэхүүндээ зарлан мэдээлэл хүргэж, хуулинд заагдсан үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.
Хоёр. Зарлан мэдээллийн дохио.
1.Дайчилганы зарлан мэдэллийн дохио гэж дайчилгааны даалгавар бүхий сум баг, байууллага, аж ахуйн нэгжүүдийг богино хугацаанд үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгож,дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн,техник хэрэгслэлийг Зэвсэгт хүчний хэрэгцээнд татан нийлүүлэх зорилгоор Цэргийн штабаас урьдчилан боловсруулсан дохио,түлхүүр үг,кодыг хэлнэ.
2.Зарлан мэдээллийн дохионы битүүмжилсэн дугтуйны гадна талд шилжих нэр бичигдсэн байх ба дотор нь таних нэр бүхий ууттай захирамж байна. Шилжих нэр,таних нэр тохироогүй дохиог задалж,захирамжийг хэрэгжүүлэхийг хатуу хориглоно.
Дохионы нэг хувь нь Цэргийн штабт, нөгөө хувь нь сумын Засаг дарга болон тухайн байгууллагын дарга /захирал/-ын сейфэнд тусдаа хадгалагдах ба дохионы нууцлалт,хадгалалтыг тухайн албан тушаалтан биечлэн хариуцна.
3.Сумын Засаг дарга, байгууллагын дарга захирал нь амралт чөлөөгөөр явах, ажил өөрчлөгдөх зэрэгт орлон ажиллах хүндээ дохиог шилжүүлэн өгч хүлээлцэж байх үүрэгтэй.
4.Зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага олгох зорилгоор дадлагын дохиог ашиглан улиралд 1 удаа сургууль дадлага хийж байна.
Гурав.Зарлан мэдээллийг хүргэх.
1.Дайчилгаа явуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг,ЗХЖШ-ын удирдамжийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Цэргийн штабаас дайчилгааны зарлан мэдээллийн дохиог сум байгууллага,аж ахуйн нэгжид тухайн байгууллагын жижүүрээр нь дамжуулах буюу шууд хүргэнэ.
2.Сум байгууллагын эрх баригчид дайчилгааны зарлан мэдээллийн дохиог хүлээн авмагц өөрийн гаргасан журмын дагуу харьяалагдах байгууллага,бүрэлдэхүүндээ зарлан мэдээлж,дайчилгааны даалгавараар өгөгдсөн үүргийг цаг хугацаанд нь биелүүлэх ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.
3.Дайчилгааны даалгавар бүхий сум байгууллага,аж ахуйн нэгжүүд зарлан мэдээллийг харьяалагдах бүрэлдэхүүндээ хүргэх бүдүүвчийг урьдчилан бэлтгэж байгууллагын жижүүр болон зарлан мэдээлэл хүргэх бүрэлдэхүүнийг сургах,тэдний бэлэн байдлыг хангах үүрэгтэй.
Дөрөв.Зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх,бэлэн байдлыг хангах.
1.Төвлөрсөн тогтолцооны зарлан мэдээлэл ЗХЖШ-аас аймгийн Засаг дарга /Цэргийн штабын дарга/-д ЗДТГ-ын жижүүрээр дамжих буюу шууд ирнэ.
Дохио хүлээн авсан жижүүр нь аймгийн Засаг дарга болон Цэргийн штабын даргад яаралтай мэдэгдэх үүрэгтэй.
2.Орон нутгийн тогтолцооны зарлан мэдээлэл Цэргийн штабаас аймгийн холбооны газраар дамжин хүргэгдэх ба зарлан мэдээлэл хүргэх сум,байгууллагын жагсаалтыг гаргаж,улиралд 1 удаа тодотгож байна.
3.Зарлан мэдээлэх сүлжээнд ашиглагдах байгууллага албан тушаалтны телефон утсыг ажиллагаанд байнга бэлэн байлгахыг аймгийн Холбооны газар болон тухайн байгууллагын эрх баригч нар хариуцна.
4.Цэргийн штабын дарга, иргэний хамгаалалт хариуцсан офицерууд үүрэн телефон хэрэглэх эрх эдэлнэ.
5.Зарлан мэдээллийн орон нутгийн тогтолцоог бүрдүүлэх,бэлэн байдлыг хангах,дайчилгааны даалгавар бүхий байгууллага аж ахуйн нэгжид мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүргийг АЗДТГ-ын Цэргийн штаб хүлээнэ.
ЦЭРГИЙН ШТАБ
Текст томруулах
A
A
A