A

A

A

Бүлэг: 1979
Аймгийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын
  19-ний өдрийн  295 дугаар захирамжийн
                                                                           1 дүгээр хавсралт
 
 
 
 
 
ИРГЭНИЙ БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАНЫ
 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ
ТАЙЛАГНАХ ЖУРАМ
 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ
 
 
            Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1.”Иргэний бүртгэлийн тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 7-д заасны дагуу иргэний бүртгэл мэдээллийн алба нь иргэдэд үзүүлсэн үйлчилгээний орлогоос үйл ажиллагаагаа санхүүжүүлэх, түүнийг зарцуулах, тайлагнахад энэ журмыг мөрдөнө.
 
            2.Энэ журмын 1­-д заасан үйлчилгээний орлогод дараах орлого хамаарна.
 
            А.Иргэдэд олгосон үндэсний энгийн гадаад паспортын болон түүний сунгалтын үйлчилгээний  орлогын 30 хувь
 
            Б.Иргэдэд олгосон урилгын үнэ
 
            В.ОХУ болон БНХАУ-д зорчих хил зорчих үнэмлэхийн болон үйлчилгээний үнэ
            Г.Иргэний үнэмлэх олголтыг дууссаны дараах үнэмлэх олголтын орлого
 
            Д.Шилжилт хөдөлгөөний хураамж
 
            Е.Иргэдэд олгосон түр баримтын үнэ
 
            Ё.Иргэний бичиг баримтын архиваас иргэд, албан байгууллагад олгосон лавлагааны үнэ
 
            3.Иргэний бүртгэл мэдээлийн албаны орлогыг тусгай дансанд төвлөрүүлж зөвхөн тус албаны үйл ажиллагаанд зарцуулна.
 
            4.Тусгай дансны гүйлгээний баримтад нэгдүгээр гарын үсгийг Иргэний бүртгэл мэдээллийн албаны дарга, хоёрдугаар гарын үсгийг уг дансыг хариуцсан нягтлан бодогч зурна.
 
            5.Аймгийн Засаг даргын шийдвэрээр аймаг хөгжүүлэх арга хэмжээний зардалд иргэдээс оруулсан үйлчилгээний орлогыг аймгийн Хөгжлийн санд төвлөрүүлж, шаардлагатай үед албаны үйл ажиллагаанд зарцуулна.
 
            Хоёр.Хөрөнгийн зарцуулалт       
 
            6.Тусгай дансанд төвлөрүүлсэн хөрөнгийг Иргэний бүртгэл мэдээллийн албаны саналыг үндэслэн тус албаны үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулж аймгийн Засаг даргын захирамжаар дараахь зориулалтаар зарцуулна. Үүнд:
 
ь      Иргэдийн үйлчилгээнд Иргэний бүртгэл мэдээллийн Улсын төвөөс үнэт цаас худалдан авах
           
ь      Техник хэрэгсэл авах
 
ь      Бичиг хэргийн зардал
 
ь      Шуудан холбооны зардал
 
ь      Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, тэтгэвэр тусламж олгох
 
            7.Иргэний бүртгэлийн тухай хууль болон түүнтэй холбогдон гарсан бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тодорхой ажил зохиож үр дүнд хүрсэн иргэний бүртгэлийн ажилтан, байгууллагыг шагнаж урамшуулах.
 
            8.Иргэний бүртгэл мэдээллийн албаны орлогыг аймгийн Засаг даргын шийдвэргүйгээр зориулалт бус зүйлд зарцуулахыг хориглоно.
 
            Гурав. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, тайлагнах
 
            9.Иргэний бүртгэл мэдээллийн албаны орлогын зарцуулалтын тайланг улирал бүр гаргаж Тамгын газрын Төрийн сангийн хэлтэс болон Засаг даргад хүргүүлнэ.
 
            10.Иргэний бүртгэл мэдээллийн албаны орлогын зарцуулалтад Санхүүгийн хяналт шалгалтын хэлтэс хяналт тавина.
 
            11.Албаны үйл ажиллагааны орлогыг зориулалтын бус зүйлд зарцуулсан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.