- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ХӨГЖҮҮЛЭХ САНГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Засаг даргын 2001 оны 2-р сарын 16-ны өдрийн
42-р захирамжийн 1-р хавсралт
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ХӨГЖҮҮЛЭХ САНГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Нэг. Аймгийн нутаг дэюсгэрт шинээр үйлдвэр байгуулах, ажил үйлчилгээ явуулах, үйлдвэрлэл, үйлчилгээний техник, технологийг шинэчлэн өргөжүүлэх замаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжихэд энэхүү сангийн зорилго оршино.
Хоёр. Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн орлого доорх эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:
1. АНУ-ын элчин сайдын яам, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам хамтарч, аймгийн аж ахуйн нэгжүүдэд олгосон зээл ба түүний хүүгийн төлөгдөөгүй үлдэгдлийг хураан барагдуулснаас орох орлого
2. Сангаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгосон зээлийн хүүгийн орлого
3. Олон улсын байгууллага болон гадаад улсын Засгийн газар, аж ахуйн нэгж, байгууллага хандивласан мөнгөн хөрөнгө
4. Манай улсын төрийн ба төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжээс хандивласан мөнгөн хөрөнгө
5. Хандивлагч гадаад улсын ба дотоодын хөрөнгө оруулалтын санхүүжилт
Гурав. Сангийн хөрөнгийг доорхи зүйлд зарцуулна. Үүнд:
1. Үйлдвэр шинээр байгуулах, хуучныг өргөтгөх замаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдад зориулж, зээл олгох
2. АНУ-ын элчин сайдын яам, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам хамтарч, аймгийн аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийг барагдуулах төлөөлөгчийг өр барагдуулах хүртэл цалинжуулах
3. Өр барагдуулахтай холбогдсон зайлашгүй зардлыг санхүүжүүлэх
4. Үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, ажлын байрны өсөлтийг урамшуулах болзлыг хангасан аж ахуйн нэгжийг шагнаж урамшуулах
Дөрөв. Зээл олгох журам
1. Зээл авахыг хүсэгчдээр төсөл зохиолгож, шалгаруулна.
2. Зээлийн хүүг тухайн үеийн банкны байгууллагын зээлийн хүүтэй уялдуулан түүнээс хэтрэхгүй байхаар тогтооно.
3. Төсөл шалгаруулах үзүүлэлт, түүнд тавих шаардлагыг банкны байгууллагаас зээл олгодог журмын дагуу боловсруулж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A