- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ХЯЛБАРЧИЛСАН ЖУРМААР ХИЛ НЭВТРЭХ ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ
Аймгийн Засаг даргын 2003 оны
27 тоот захирамжийн хавсралт
ХЯЛБАРЧИЛСАН ЖУРМААР ХИЛ НЭВТРЭХ ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ
Аймгийн Засаг даргын Тамгын газраас хялбарчилсан журмаар нэг буюу олон удаа хил нэвтрэх эрхийн үнэмлэх олгоход энэхүү журмыг мөрдөнө.
1. Хил нэвтрэх эрхийн үнэмлэхийг тухайн иргэн ажиллаж байгаа бол ажиллаж буй байгууллагын зөвшөөрөл, хөдөлмөр эрхлээгүй тохиолдолд тэдний хүсэлтээр 90 хоног хүртэл хугацаагаар олгоно.
2. Хилийг олон удаа нэвтрэх эрхийн үнэмлэхийг ОХУ-ын байнгын харилцаатай байгууллагатай нэг жилээс доошгүй хугацаагаар байгуулсан гэрээ, сургуульд суралцдаг хүүхдэд тухайн сургуулийн тодорхойлолт, ОХУ, Монгол Улсын шалган нэвтрүүлэх байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн олгоно.
3. Өөр аймаг хотын иргэдэд нэг удаа хил нэвтрэх үнэмлэх олговол 25000 төгрөгийн, өөрийн аймгийн иргэдэд олон удаа хил нэвтрэх үнэмлэх олгоход 20000 төгрөгийн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад олон удаагийн үнэмлэх олговол 10000 төгрөгийн хураамжийг орон нутгийн орлогод хураана.
4. Аймгийн Засаг даргын Тамгын газрын болон түүний дэргэдэх хэлтэс, агентлагуудын урилгаар болон системийн дээд байгууллагаас ирж ажилласан төлөөлөгч нарт 3 дахь заалт хамаарахгүй.
5. Албан ажлаар явах төрийн тусгай албаны ажилтнуудын томилолтыг үндэслэн хил нэвтрэх үнэмлэхийг шуурхай гаргаж үйлчилнэ.
6. Дээрхээс бусад төлбөрийн хэмжээг тухайн нөхцөл байдалтай уялдуулан Тамгын газар тогтооно.
7. Гадаад паспорт, урилга, хүүхдийн хавсралт, хялбарчилсан журмаар хил нэвтрэх үнэмлэх бичих бичээч нь тусгай баталгаа гаргасан байхын дээр зөвшөөрөгдсөн материалыг үндэслэн бичилтийг ямар нэгэн алдаа, засваргүй бичиж бүртгэл хөтлөх үүрэг хүлээнэ.
8. Хялбарчилсан журмаар хил нэвтрэх үнэмлэхийг зөвхөн тус аймгийн иргэдэд иргэний үнэмлэх, гадаад паспорт, мэдүүлгийн материалыг үндэслэн ажлын Пүрэв гаригаас бусад өдрүүдэд Хууль зүйн хэлтсийн ахлах ажилтан хянаж зөвшөөрөл олгоно.
9. Бичилт хийгдэж баталгаажсан үнэмлэхийг материал хүлээн авсан өдрийн 12.40, 17.40 цагуудад эзэнд нь олгоно.
10. Бичээчийн өрөө нь тусгаарласан хаалттай байхаас гадна зөвшөөрөгдсөнөөс бусад хүн орохыг хориглоно.
11. Хил нэвтрэх эрхийн үнэмлэхийг засвартай, алдаатай бичиж хүчингүй болгосон тохиолдолд буруутай бичээч 50 төгрөгөөр төлөх ба хил нэвтрэх эрхийн үнэмлэх авах мэдүүлэг буруу бичиж хүчингүй болгосон иргэн 1000 төгрөгийн нэмэгдэл хураамж төлсөн тохиолдолд нөхөн олгоно.
12. Хил нэвтрэх үнэмлэх олголтын орлого, үнэт цаасны 7 хоногийн тооцоог 4 дэх өдөр, сарын нэгдсэн тооцоог сар бүрийн эцсийн 7 хоногт багтааж санхүүтэй хийж, Тамгын газрын даргад танилцуулж байна.
13. Хил нэвтрэх үнэмлэхийг ашиглалтын явцад хүчингүй болгосон тохиолдолд нөхөж олгохгүй.
- - - 000 - - -
Текст томруулах
A
A
A